Categories
нийгэм

ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг Хонгконгд суух Ерөнхий консулаар томилжээ DNN.mn

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонгконгд суух Ерөнхий консулаар томилжээ.

Тодруулбал, Засгийн газрын 145 дугаар тогтоолоор Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух Ерөнхий консулаар томилох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан аж.

Сануулахад, Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж байсан тэрбээр онгоцны үйлчлэгчийн биед халдсан үндэслэлээр БНСУ-д саатуулагдаж, мөнгөн торгуулиар торгуулж байв. Улмаар уг асуудлын дараа Цэцийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн гишүүддээ гаргаснаар түүнийг цэцийн даргаас чөлөөлж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *