Categories
мэдээ нийгэм

Ухань хотод тусгаарлагдсан Монгол оюутнууд эх орондоо ирлээ

Шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа Монголын 32 оюутан эх орондоо ирлээ.

Оюутнуудыг авчрахаар “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.1.31/ 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн. Онгоцыг “МИАТ” компанийн нисгэгч Н.Баатарцогт даргалж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн баг хамт явсан юм.

Онгоц дөнгөж сая эх орондоо газарддлаа. Оюутнуудад ЗОНОЗ, ХӨСҮТ, МХЕГ-ын газраас ариутгал шинжилгээг хийгээд ХӨСҮТ тусгай автобусаар хүргэн тусгаарлах юм байна.

БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусийн голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүл албан ёсны хүсэлтийг Хятадын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдэж, оюутнуудыг эх оронд нь авчрах боломжтой болсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *