Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10:00 цагт болно.
Мөн энэ өдөр 14:00 цагаас УИХ-ын гишүүд цаг үеийн шинжтэй асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсож, хаалттай хуралдах юм байна.
УИХ-ын намрын ээлжит чуулганы эхний сард нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын эхэнд
- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль,
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Зөвшөөрлийн тухай,
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай,
- Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай,
- Хөрөнгийн үнэлгээний тухай,
- Актив удирдлагын компанийн тухай,
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,
- Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна.
One reply on “УИХ-ын намрын ээлжит чуулганыг 10:00 цагт нээнэ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru