Гурван жилийн дараа УИХ-ын гишүүн С.Жавхлан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр тоглолтоо “Хамаг Монголын халуун сэтгэл” гэж нэрлэсэн бөгөөд өөрийн найз ӨМӨЗО-ны дуучин н.Баясгаланд зориулан хийх гэж байгаа юм байна.
Хандивийн тоглолт Монгол бөхийн өргөөнд энэ сарын 29-30-ны өдрүүдэд болох аж. Эдийн засгийн хямралыг тооцон тасалбарын үнийг 15000 мянган төгрөгөөр тооцсон гэдгийг эх сурвалж хэллээ.МУГЖ цолоо УИХ-ын гишүүн гэх алдраар сольсон С.Жавхлан төрийн хар хүн болсноосоо хойш дуулахгүй байх гэсэн олон нийтийн эргэлзээг ийнхүү эвдлээ.
Гурван жилийн дараа тоглогдож буй“Хамаг Монгол” тоглолтод тус төслийн дуучид оролцох бөгөөд С.Жавхлан гишүүн голлон дуулах юм байна.