“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарын
нэгдүгээр нүүрээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “Монголын нийгэм ямар харгис
болчихсон юм бэ гэж л бодож сууна” хэмээх ярилцлага хэвлэгдлээ. Уг ярилцлагын
үргэлжлэлийг хоёрдугаар нүүрээс уншаарай. Цагтаа УИХ-ын гишүүн, Монголбанкны
ерөнхийлөгчийн албыг хашиж эдийн засагтай холбоотой бүхий л зүйлд дуу хоолойгоо
хүргэдэг байсан УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат Япон улсад хоолойн хорт хавдрын
хагалгаанд орсон. Д.Тэрбишдагва гишүүн хорт хавдрын хагалгаанд орсон найзыгаа
эргээд ирэхдээ энэ төр засаг ийм чухал хүнээ анхаарахгүй байна гэдгийг
сануулахын тулд хамт авахуулсан зургаа олон нийтэд хүргэсэн нь буруудах шахаад
байна. Түүний биеийн байдал ямар байгаа вэ. Монголын шилдэг банкирын талаар
Д.Тэрбишдагва гишүүн юу ярив. Нэгдүгээр нүүрээс арваннэгдүгээр нүүрт “ХӨСҮТ-ийн
эмч нар буруу оношилсноос зургаан сартай охин амиа алдсан гэв” хэмээн материал
нийтлэгдсэн. Ямартаа ч улаанбурхан өвчний шинж тэмдэгтэй эмнэлэгт хэвтсэн охин
яагаад өчигдөр амиа алдсан талаар унших боломжтой. Харин “Өдрийн сурвалжлага”
булангаа 25 дугаар эмийн сангийн зүүн талд шинээр нээгдсэн “KFC”-ийн салбараас
бэлтгэжээ. Манай оронд очерь дараалал гэдэг зүйлээс болж цаг хугацаа их алддаг
бол машинаасаа буулгүй хэрхэн захиалга өгч, хоолоо яаж авах талаар сурвалжилсан
байна. Үргэлжлэл нь зургадугаар нүүрт нийтлэгдлээ. Улс төрийн хоёрдугаар нүүрт
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ярилцлага багтлаа. Тэрбээр Таван толгой төслийг
шалгах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэг дүгнэлтээ
гаргах дөхсөн байгаа бөгөөд ямар асуудлууд тулгарсан талаар ярьсан байна.
“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт
нийтлэлч Б.Цэнддоогийн “Миний анхны хулигаан” хэмээх нийтлэл багтав. Нийтлэлч
маань анх хулигаантай хэрхэн таарсан талаараа хөгжилтэйгээр өгүүлсэн байна.
Засгийн газрын хуралдаан болон Байнгын хороодын хуралдаан тавдугаар нүүрт
багтсан бол долдугаар нүүрт “Хархорин” захын эзний хүү Л.Цэгцбаатарыг хар
тамхины хэргээр цагдан хорьсон талаарх материал хэвлэгдлээ. Түүнийг хар тамхи
хэрэглэсэн, борлуулсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа талаар дэлгэрэнгүйг
манай сонины өнөөдрийн дугаараас уншаарай. Дэлхийн мэдээлэл есдүгээр нүүрт багтсан
бол Өлзийн Тулгаа зааны хүү Сүрэнжав аавынхаа тухай “Өдрийн сонин”-д хууч
дэлгэлээ. Увс аймгийн Малчин сумын харьяат “Хархираагийн тэжээлийн сангийн аж
ахуйн бөх” хэмээн цоллогдож явсан хүчит заан Өлзийн Тулгаа хэмээх гайхалтай
бөхийн талаар түүний хүү Сүрэнжав “Оросын нэг дарга үүнийг өргөөд 100 алхсан
хүнд 500 рубль өгье гэж. Аав хэлсэн ёсоор нь 100 алхаж мөнгөө авсан түүхтэй”
хэмээн хуучилжээ. Тулгаа заан бул хар чулууг хэрхэн өргөж байгаа түүхэн гэрэл
зураг байдаг билээ. Уг сонирхолтой ярилцлага 13 дугаар нүүрт хэвлэгдсэн билээ.
Боловсрол суваг телевиз “50 саяын уналт” хэмээх танин мэдэхүйн цэнгээнт
нэвтрүүлэгтэй. Тэгвэл Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “50
бэлгийн уналт” тусгай дугаараа бэлтгэсэн. Тэгвэл танин мэдэхүйн нэвтрүүлгийн
хамгийн олон бэлгийн эзэн болсон Б.Инжир охин гэж хэн болох талаар “Шинэ
танил”-аараа нээж байна. Нөгөө ангийнхаа Пүрэвдоржтой хамтарч оролцон амжилтанд
хүрсэндээ баяртай яваа бяцсан охины хэвлүүхэн яриа нэвтрүүлгийн ая түгшүүр
төрүүлж байсан зэрэг нэвтрүүлэгт оролцсон талаарх сэтгэгдлээ ярьжээ. Уг
ярилцлага 16 дугаар нүүрт хэвлэгдсэн юм. Энэ мэтчилэн олон сонирхолтой
ярилцлага, нийтлэл, мэдээ “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарт хэвлэгдсэн
байна.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан”
компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”,
“Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л
цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь
сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг,
Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч
болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас
19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375
дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920
дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ
УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ