Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдийн тэн хагас нь банкинд өртэй гэж мэдүүлжээ

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг хуулийн хугацаандаа гаргаж, олон нийтэд мэдээллээ. Тэдний тэн хагас нь арилжааны банкинд өртэй байна. Жишээ нь: УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өртэй гишүүдийг тэргүүлжээ. Тэрээр “МСS” группт 18 тэрбум төгрөгийн өртэй аж. Түүнчлэн тэрээр 299 сая 581 төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлжээ.

Дараагаар нь Б.Батзориг гишүүн орж байна. Тэрээр ХХБ-д нэг тэрбум 865 сая төгрөгийн өртэй юм байна. УИХ-ын эмэгтэй гишүүдээс М.Оюунчимэг “Хас” банкинд 382 сая төгрөгийн өртэй гэнэ. Тэрээр жилдээ 14 сая 558 төгрөгийн орлоготой. Хувьдаа хоёр орон сууцтай гэж мэдүүлжээ. Мөн Б.Саранчимэг гишүүн Капитал банкинд 369 сая 600 мянган төгрөгийн өртэй бөгөөд жилийн орлого нь 70 сая гэнэ. Гишүүдийг зах зухаас нь танилцуулахад л ийм байна. Та энэхүү мэдээллийг АТГ-ын сайтнаас дэлгэрүүлэн харж болох юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *