Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 33 гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлээд байна

Хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг Авлигтай тэмцэх газар улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

Тиймээс төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих нийт 40031 албан тушаалтан байгаагаас 2016 оны 02 дугаар сарын 03-ны байдлаар 33696 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд явц байдал 84,1 хувьтай байгааг Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.
Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 276 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 270 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргах ёстойгоос одоогоор УИХ-ын гишүүн 33, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 22, Ерөнхий консул 5, Байнгын төлөөлөгч 2, Засгийн газрын агентлагийн дарга 19, бусад /хороодын дарга, гишүүд гэх мэт/ 61 нийт 142 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 52,6 хувьтай байгаа юм байна.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны явцад цагаан сарын баярын өдрүүд давхцаж байгаа тул мэдүүлэг гаргагчид энэ долоо хоногт багтаан хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *