Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосонд тооцов DNN.mn

О.Цогтгэрэл: Ардчилсан намаа ч, Ардчилсан Монгол орноо ч цуг шинэчилнэ

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон байна.

Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, нийт гишүүдийн олонхын саналаар сонгожээ. Албан бичгийг УИХ-ын АН-ын бүлгийн дэд дарга Б.Бейсен үйлдэж, зургаан гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан байна.

УИХ-ын тухайн хуулийн 31.12-т “Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлнэ. УИХ-ын дарга уг шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаан уншиж сонсгоно” гэж заасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлгийн даргаа О.Цогтгэрэл сонгогдсоныг уншиж танилцууллаа.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийг дээдэлж, УИХ, УИХ-ын үйл ажиллагаанд ажил хэрэгчээр оролцож бүлгээ ахалж, эв нэгдлээ эрхэмлэж ажиллахыг хүсэн ерөөе” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *