Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх юм. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх юм байна. Уг асуудлаар бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулга хийх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *