Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдаж, тухайн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэдэг. Тэгвэл өнөөдөр намын бүлгүүд хуралдахгүй байхаар товложээ.
Харин өнөөдөр УИХ-ын нийт 9 байнгын хороо хуралдаж, 2025 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.