Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг”

Image result for мандарины үнэртэй шинэ жил“Өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг” хэмээх гайхамшигт үгс сэтгэл зөөллөн зүрхэнд дурайна. Хэдийгээр “Бишрэлт” их дэлгүүрийн шинэ жилийн зар сурталчилгааны нэг хэсэг ч энэ л үгс хаа сайгүй дулаан мэдрэмж төрүүлэн, энерги, агуулга, өнгө аясаараа шинэ жилийг угтаж буй эгэлхэн өдрүүдийг чимж байна.

Багадаа шинэ жилийн баярыг сэтгэл догдлон хүлээдэг сэн. Өвлийн өвөөгийн бэлгийг ёстой л тэсэн ядан хүлээдэг байж дээ. Хүүхэд байхад амталсан шинэ жилийн бэлэгний алим, мандариний үнэр өнөө ч хамар цоргих шиг. Харин одоо бол эргэн тойрныхоо хэдэн хүүхдийг баярлуулах ажилтай. Одоо ч хэн нэгнээс бэлэг авах дуртай ч хэн нэгэнд бэлэг өгөхийг тэсэн ядан хүлээх сэтгэлийг ойлгодог болсон. Хүнд чин сэтгэлээсээ бэлэг өгч, баярлуулна гэдэг бэлэг авахаас ч дутахгүй сэтгэл догдлуулдаг юм билээ. Ер нь хүн авсаныхаа хэрээр өгдөг юм шиг ээ. Төрүүлж өсгөсөн ижий, аавынхаа ачийг бүрэн хариулж чадаагүй ч өвлөж авсан хайраа үр хүүхдэдээ л “юүлэх”.
Ээжийнхээ авч өгсөн хувцсаар гангарч зогссон бол одоо ээждээ хааяа ч болов бэлэг авч өгөхдөө баяр хөөрийг амсдаг.
Эхийн сэтгэлээр ивээсэн номин цэнхэр дэлхийд цэнгэж өсөхдөө учир мэдэхгүй балчир насандаа хичнээн ч цэцэг таслав даа. Хэзээ нэг өдөр эх дэлхийдээ бордоо болон шингэж, хаврын цэцэгс болон эргэж ирэх ч юм билүү.
Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *