Хүйтний эрч чангарч, гэр хорооллын айл өрхийн галлагаа нэмэгдэж байгаа учраас иргэд угаарын хийн мэдрэгч төхөөрөмжөө сайн шалгаарай.
Угаарын хийн мэдрэгч нь ажиллагаагүй болж, эвдэрсэн гээсэн зай хураагуур нь дууссан юм биш биз. Хэрвээ угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь эвдэрсэн, гээсэн, зай хураагуур нь дууссан бол зай хураагуурыг сольж ажиллуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
- Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна. Энэхүү дохиолол нь танай гэр байшинд угаарын хийн хуримтлагдаж угаартах эрсдэл үүсч байгааг илтгэнэ.
- Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
- Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.
Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжид нь алдаа зааж шар гэрэл анивчвал Таван Толгой Түлш” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны 70119400 дугаарын утсанд хандаж тусламж аваарай.