Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр товлогдлоо.
Хуралдаанаар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам,
Улсын эрх ашиг тусгаар тогтнолын намыг үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтүүд,
Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Эрүүгийн хэргийн танхимын саналыг тус тус хэлэлцэнэ.