Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Сувдаг, дэнэмгий, өлөнгүүд” хэмээх өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийнсонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өнөөдрийн өдрийн сурвалжлагаараа “Хүүхдийн 100 мянган төгрөг олгодог болсноос хойш ажил хийхээ больжээ” хэмээв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай ярилцлаа. “Хятадад нүүрсний хэрэглээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Сувдаг, дэнэмгий, өлөнгүүд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан Б.Мөнхбаатар: Яагаад хэн ч мэдэхгүй хүмүүс нийслэлд нэр дэвшээд байна вэ, ажлаа мэддэгүүд нь дэвшиж болдоггүй юм уу” хэмээн “Улстөр” нүүрнээс уншаарай.

Хоёрдугаар нүүрний гол бичлэгт “Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон бололтой” хэмээв.

Баримт үйл явдлын 7-р нүүрт “ Улсын аварга Н.Батсуурь: Нэг муу жижигхэн Монголын үндэсний бөхийн шинжилгээг тэр том Солонгосын лабораторид буруу шинжлэхгүй. Тийм болохоор би хүлээн зөвшөөрч байна “ гэлээ.

Манай сонины эдийнзасаг нүүрт Д.Галсандорж: Хөрш орны импортын өндөр татварыг олон жил ярьсан ч бууруулж чадахгүй байна” хэмээх ярилцлага хэвлэгдлээ.

“Амны хаалт тогтмол зүүж хэвшсэнтэй холбоотойгоор энэ жил хүндэрсэн ханиад, томуугийн тохиолдол эрс буурсан” гэж Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушгины эмгэг судлалын тасгийн их эмч М.Эрхэмбаяр ярилаа. Эмч булангаас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *