Үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдлээ.
Нэгдүгээр нүүрт УИХ-ын дарга З.Энхболдын “Эдийн засгийн форум”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэлээ. Мөн Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь цуврал эрэн сурвалжлах нийтлэлийг тольдоорой. Энэхүү дугаарын тэргүүн нүүрнээс “Чингэс хаан тодруулах ёслол монголчуудад юу харуулав” нийтлэлийг эхлүүлэн унших боломжтой. Мөн Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат нарынинфографик нийтлэгдсэн байгаа.
Улс төр нүүрт УИХ дахь нам, эвслүүдийн бүлгийн мэдээллийг хүргэж байна. Түүнчлэн “Морьтой жанжныхаа хөшөөг зайлуулж, морин голионы баримтлыг байгуулна гэнэ үү” нийтлэлийг уншаарай. Энэ дугаарын улстөрчийн ярилцлагаас УИХ-ын гишүүн Ц.Дашдорж сүүлийн үед болоод байгаа цагийн асуудлаар хэрхэн өгүүслнийг сонирхох боломжтой.
Баримт, үзэл бодол нүүрт “Монгол хэлээ аваръя” сонирхолтой нийтлэл хэвлэгдлээ. Монголчууд бид эх хэлхээ хамгаалж, авч үлдэхийн тулд юуг санаж, юунд анхаарвал зохистойг энэ нийтлэл өгүүлжээ.
Баримт, үйл явдал нүүрт цус ойртолтын тухай сурвалжлагыг тусгалаа. Монголчуудын тухайд цус ойртолтын 95 хувь нь цусан төрлийнхөн байгаа ажээ. Цус ойртолтын улмаас хичнээн язгууртны удам угсаа байсан ч хэрхэн сүйрч үгүй болдог тухай баримтыг энэ нийтлэлээс та олж харах болно.
Дэлхийн мэдээ нүүрт Грекийн банкууд долоо хоног ажиллахгүй, титэм вирусийн халдварын тархалт зогссон тухай, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах гэрээг үзэглэсэн зэрэг мэдээллүүд багтжээ.
Цаг үе, үйл явдал нүүрээс долдугаар сард 30-35 хэм хүртэл халах тухай, өнөө жилийн наадмыг дамжуулах телевизүүдийн танилцуулгыг тольдоорой.
Дэлхийн хүмүүс нүүрт “Дорноос мандсан гүн ухааны нар” тун сонирхолтой нийтлэл хэвлэгдсэн байгаа. Эндээс та Күнз гэж ямар хүн байсан тухай, түүний филисофийг тольдоорой.
Өдрийн сурвалжлага нүүрт “Бүтээлч Монгол” үзэсгэлэн худалдаанаас хийсэн сурвалжлагыг хүргэж байна. Үндэсний дээл хувцас, хөөрөг, гаанс, тагш гээд уламжлалт эд, хэрэглэлүүдийн талаарх энэхүү үзэсгэлэн худалдаа наадмын гоёлыг тодорхойлжээ.
Нийгэм нүүрээс нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа зуслангуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Нийслэлийн ногоон бүсэд нийтдээ 22 зуслан хүүхэд хүлээж авахад бэлэн болжээ.
“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай
өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн
салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн
биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах
цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс
худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж
худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг
Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар
улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ