“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт сэтгүүлч Э.Дагиймаа хэвлэлийн эрх чөлөөний талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Авлигатай тэмцэх нэрийдлээр хэвлэл мэдээллийг боомилвол бид тэмцэнэ” гэж ярив. Мөн энэ дугаарт МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондовын “Чөлөөт хэвлэл гэдэг галзуу нохой биш, сэтгүүлч гэмээ нь яллагч биш” гэсэн ярилцлага нийтлэгдэж байна.
“Баримт, үзэл бодол” буланд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хар мөр” бүтээл нийтлэгдлээ. Манайхан малын хулгайг жигшдэг ч оюуны хулгайг ойшоож үздэггүй. Яагаад ийм байгаагийн хариуг өнгөрсөн ба түүний үргэлжлэл болсон өнөөгийнхөө нийгмийн сэтгэл зүйгээс хайх ёстой хэмээн зохиогч үзжээ.
Нурах аюултай гэж оршин суугчдыг нь зочид буудалд байрлуулж шуугиан тарьсан Баянголын 16 дугаар байрны дөрвөн см хазайлт аюулгүй, анх барихад нь ч хазайсан байж мэднэ гэсэн дүгнэлт гарчээ. Энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлага 19 дүгээр нүүрэнд нийтлэгдлээ.
“Өдрийн сурвалжлага” ХААИС-ийн оюутнуудын хонхны баярыг онцоллоо.
Даам тоглох нь цэцэрлэгийн насныхны сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг, тоо бодлогоос гадна уран зохиолын хичээлд шимтүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ дугаарт 147 дугаар цэцэрлэгт болсон бяцхан жаалуудын даамны тэмцээнийг онцолж байна. Тус цэцэрлэг дээр олон улсын их мастер Д.Эрдэнэбилэгийн нэрэмжит зуун буудалт даамны тэмцээн болсон юм.
Зүүн зүгийг хярвасласан түймэр унтарч амжаагүй байхад баруун нутгаар түймэр дэгдлээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Баримт үйл явдал” буланд нийтэллээ.
Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдаад байна. Энэ гамшгийн талаар болон Монгол, Балба улсын харилцааны талаар Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд О.Нямдаваатай манай сэтгүүлч ярилцлаа. Уг ярилцлагыг “Ултөр” нүүрнээс сонирхоорой.
“Соёл урлаг” нүүрээс “Киви” хамтлагийн дуучин Ц.Намууны ярилцлагыг уншаарай. Дуучин бүсгүй “Би аавтайгаа холбоотой байдаг. Манай аав Кабо Верде улсын парламентад ажилладаг” гэж ярьжээ. Хувийн амьдрал, уран бүтээлийнхээ талаар илэн далангүй ярьсанЦ.Намууны ярилцлагыг 12 дугаар нүүрэнд нийтэллээ.
“Дэлхийн мэдээ” буланд Хойд Солонгосын удирдагч төрийн дээд алба хашиж байсан 15 хүнд цаазын ял оноосон талаар онцлон мэдээллээ.
Дашрамд дуулгахад, “Өдрийн сонин”-ы хоёрдугаар улирлын нэмэлт захиалга явагдаж байна. Манай сониныг захиалахыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдож захиалгаа өгөөрэй. Мөн цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
Эрхэм уншигч та, манай сонинг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ