Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Баабарын “Нийтийн сэтгэхүйг жолоодох нь” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн
сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт
гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж
байна.

Ой хүрээгүй хүүхдийг хувийн цэцэрлэгийн тогооч хэрцгийгээр зодсон хэргийн
мөрөөр “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар Дундговь аймагт
томилогдон газар дээрээс нь мэдээлж байна. Та энэ талаарх дэлгэрэнгүйг VII
нүүрээс уншаарай. Мөн С.Одонтуяагийн “Өнөөгийн ахмадуудад хуримтлал хийх
бололцоо байгаагүй” ярилцлага нийтлэгдсэн байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг II
нүүрнээс уншаарай.
Харин Баримт, үйл явдлын буланд “Б.Булганыг яллагдагчаар татжээ” зэрэг цаг
үеийн мэдээ, мэдээлэл нийтлэгдэв.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур
болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын
“Нийтийн сэтгэхүйг жолоодох нь” нийтлэл хэвлэгдлээ.
Тэгвэл Улс төр нүүрт Б.Санжмятавын Монголын цаг агаарын дулаарал дэлхийн
дунджаас гурав дахин их байгаа ярилцлага болон улс төрийн цаг үеийн мэдээ,
мэдээлэл хэвлэгджээ. Баримт, үйл явдал нүүрэнд Б.Дашдоржийн “Хилс хэрэгт 699
хоног хорьж, аминд нь хүрлээ. Хэлмэгдүүлээгүй гэх үү” ярилцлага болон цаг үеийн
мэдээллийг уншаарай.
“Өөрөөс нь” нүүрт Төрийн соёрхолт инженер Н.Нацагням “Засгийн газар
худалдан авалтынхаа 90 хувийг өгчихвөл бид улсаа Азийн бар болгож чадна” гэсэн
сонирхолтой ярилцлага хэвлэгджээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг XVII нүүрнээс
сонирхоорой.
“Хүмүүс” буланд Ж.Дашдондогийн “Би хүүхдийн зургаас “будаа
иддэг” хүн” ярилцлага хэвлэгдсэн байна. Үйл явдлын нүүр “Чингисийн талбай
Сүхбаатарын талбай болох уу”, болон шөнийн сурвалжлагаар Монголын залуус хиймэл
дагуултай холбогдсон талаарх үйл явдлыг онцолсон байна. Мөн бүтээн байгуулалт
нүүрт энэ удаад “Блью мон” барилгыг онцолжээ.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн
нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай”
шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд,
Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг,
Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч
болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас
19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375
дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920
дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *