Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​”Өдрийн сонин”-д нийтлэлч Б.Цэнддоогийн “Сонгууль чамдаа баярлалаа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль өчигдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-д 65 суудал авсан. Сонгуулийн эргэн тойрны сурвалжлагыг нэг, тав болон зургадугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сонгууль чамдаа баярлалаа” нийтлэл хэвлэгдэн уншигчдынхаа гарт хүрлээ.

Баримт үйл явдлын долдугаар нүүрнээс 27 кг мөнгөн ус хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан тухай болон “Playtime” хөгжмийн фестивалийн үеэр хар тамхи авч явсан хэргийн талаар уншаарай. Мөн сонгуулийн үеэр цагдаагийн байгууллага хэрхэн ажилласан болон сонгуультай холбоотой ямар ямар хэрэг зөрчлүүд гарсан тухай нийтэллээ.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай хийсэн ярилцлагыг наймдугаар нүүрнээс уншаарай. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшиж буй 49 хувийг Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани эзэмших нь тодорхой болоод байгаа тухай мэдээлэл өгсөн юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу шалгалт болохоос өмнө задраагүй хэмээн Цагдаагийн ерөнхий газар болон Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн билээ. Энэ тухай аравдугаар нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин” энэ удаагийн дугаараас эхлэн нэгэн шинэ булан нээлээ. “Багш” булангийн анхны зочноор Монгол Улсын гавьяат багш Л.Гавалмааг урилаа. Энэ тухай 11 дүгээр нүүрнээс уншина уу.

Хөгжим бүжгийн коллежийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай хийсэн ярилцлагыг 12 дугаар нүүрнээс унших боломжтой. 13 дугаар нүүрэнд домогт аварга Д.Хадбаатарын үеэл эгчтэй ярилцсан сонирхолтой яриаг нийтэллээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029, 90191890 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ