Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг Монголын сэтгүүл зүйг гутааж дууслаа нийтлэл хэвлэгдлээ

Уншигч захиалагчдынхаа тоогоор ямагт тэргүүлдэг үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар танд хүрч байна.

“Өдрийн сурвалжлага”-д Налайх дүүргийн нутаг дэвсгэрт болж буй нисэх загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тусгалаа. Уг тэмцээнд 30 гаруй улсын тамирчид оролцож буй ажээ.

УИХ-ын ээлжит бус чулганыг наймдугаар сарын 3-нд хуралдуулах эсэх асуудал олны анхаарлын төвд байгаа. Энэ талаар УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаатай хийсэн ярилцлагыг сонины тэргүүн нүүрнээс эхлүүлэн уншаарай.

Нийгэмд хүлээлт үүсгээд буй гепатитийн С вирусийг устгах “Харвони” эм ирэх аравдугаар сард монголчуудын гар дээр хүрнэ. Иймд иргэд харьяа дүүргийнхээ эмнэлгт очиж, бүрэн оношлуулах боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл өнөөдрийн дугаарын эхний нүүрнээс таны анхаарлыг татна.

Улс төр нүүрт Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарийн ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр Монгол, Орос, Хятадын хоорондын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх зураглалыг тохиролцсон талаар дэлгэрэнгүй ярьжээ.

Баримт, үзэл бодол нүүрт “Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг Монголын сэтгүүл зүйг гутааж дууслаа” нийтлэл хэвлэгдлээ.

Эрүүл мэнд нүүрт элэгний С вирусийг устгах “Харвони” эм Монголд орж ирвэл эхний ээлжинд 52 мянган өвчтөн эмчлүүлэх тухай дэлгэрэнгүй нийтлэлийг хүргэж байна.

Баримт, үйл явдал нүүрт есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн тухай танд танилцууллаа.

Дэлхийн мэдээ нүүрт Грекийн өрийн асуудлаар Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкерийн Германы “Die Welt” сонинд өгсөн ярилцлагыг толилуулж байна. Мөн энэ нүүрт Б.Обама Кенид айлж буй тухай, Хойд Солонгос Пуужин турших гэж байгаа, М.Шарапава Оросын хамгийн их орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүлсэн зэрэг мэдээллүүдийг багтаалаа.

Өөрөөс нь нүүрт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпер Энн Уннд Кэмбэллийн ярилцлага нийтлэгдлээ.

Дэвжээ нүүрт Дэлхийн оюутны спортын наадамд 57 кг-ийн жинд алтан медаль хүртсэн Д.Сумъяагийн ярилцлага гарсан байгаа. Түүний хамгийн том зорилго нь олимпод хүчээ сорих гэж илэн далангүй ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *