Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ардчилсан хувьсгалыг Жамбын Батмөнх агсан хийсэн болж хувирав уу” нийтлэл хэвлэгдлээ

Уншигч захиалагчдынхаа тоогоор ямагт тэргүүлдэг үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар танд 16 нүүрээр хүрч байна.

Өдрийн сурвалжлагаар бүх төрлийн шинжилгээний цогц лаборатори “Бона вита”-г онцолж байна. Монголдоо анхдагч тус лаборатори нь удам зүйн шинжилгээг анх удаа хийх боломжтой болж байгаа юм.

Тэргүүн нүүрнээс 2018 оноос зэсийн үнэ гарцаагүй өсөх талаарх мэдээллийг эхлүүлсэн байгаа. Уул уурхайн сайд Р.Жигжид болон бусад албаны хүмүүс салбарынхаа ауудлаар өчигдөр дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Ирээдүйд уул уурхайгаас хамааралтай манай эдийн засаг хэрхийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Улс төр нүүрт УИХ-ын гишүүн Я.Содбаатарын ярилцлага, УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдааны тойм МоАХ-ы анхдагчдын зөвлөлийн байр суурь болон бусад мэдээ мэдээллийг багтаалаа.

Баримт, үзэл бодол нүүрт “Ардчилсан хувьсгалыг Жамбын Батмөнх агсан хийсэн болж хувирав уу” нийтлэл хэвлэгдлээ.

Цаг үе нүүрт “Буддизм ба шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд өрнөсөн лекцийн сурвалжлага нийтлэгдлээ.Тус нүүрнээс шашин, шинжлэх ухааны үзэл баримтлалын талаар сонирхолтой мэдээллийг авах боломжтой.

Баримт, үйл явдал нүүрт саяхан банк дээрэмдсэн ах дүү хоёр яагаад өрөнд орсон тухай нэхэн сурвалжилсан мэдээлэл нийтлэгдсэн байгаа. Тэд мөрийтэй тоглосон өрөө төлөх гэж банк дээрэмдсэн байна.

Дэлхийн мэдээ нүүрт олон улсын анхаарал татсан үйл явдлуудыг тусгалаа. Тухайлбал, лалын улс гадаадын иргэдийг сарын 1000 ам.доллараар хөлсөлдөг, Их Британи Сирийн дүрвэгсдийг хүлээн авсан тухай, АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн ээлжит мэтгэлцээнд Д.Трамп тэргүүлсэн зэрэг мэдээллүүд багтсан байна.

Өөрөөс нь нүүрт жүжигчид Д.Оюунтуулын ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр эмчилгээний зардлаа олох гэж Солонгост цонх цэвэрлэдэг ажил хийж байсан тухайгаа ярьжээ. Мөн шинээр байгуулсан продакшныхаа тухай ч танилцуулжээ.

Уншигч та цаг үе, улс төр, эдийн засагтай холбоотой шинэ соргог мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй авч, сонин содон, олны танил эрхмүүдийн сонирхолтой ярилцлагуудыг зөвхөн “Өдрийн сонин”-оос уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *