Categories
мэдээ нийгэм

УДБЭТ хориход ажиллана

Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт “Монгол Улсын соёл урлагийн ажилтны өдөр” тохиодог билээ. Тус арга хэмжээг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам(БСШУЯ) удирдан, соёл урлагийн байгууллагууд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн соёл урлагийн ажилтны өдрийг БСШУЯ, СУИС хамтран энэ сарын 9-12-ны хооронд зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын(УДБЭТ) хамт олон өнөөдөр 15.00 цагт Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн 411-р хорих ангийн хамт болон хүмүүжигч хүүхдүүдэд зориулан “Хүмүүнлэг Монголын соёлтой иргэний төлөө” уулзалт, тоглолтыг зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагаанд УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн сонгодог болон монголын шилдэг бүтээлүүдээс тоглох юм. Мөн уран бүтээлчид хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдүүдэд зориулан ном цуглуулсан бөгөөд үүнийг хорих ангийн номын санд хандивлах аж.

Энэ жил соёл урлагийн ажилтны өдрийг өвөрмөц, шинэлэг хөтөлбөртэйгээр зохион байгуулах удирдамжийг БСШУЯ-наас гаргасны нэг нь байгууллага бүр нийгмийн эмзэг бүлгийг сонгон авч “Хүмүүнлэгийн тоглолт, арга хэмжээ”-г зохион байгуулах үйл ажиллагаа юм. Энэ нь соёл урлагийнхан нийгмийн хариуцлагын манлайллыг өргөх сайн дурын үйл ажиллагаанд нэгдэж, хүнлэг, энэрэнгүй нийгмийн төлөө гар бие нийлүүлэн ажиллах зорилтын дор хийгдэж байгаааж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *