Categories
мэдээ нийгэм

Өчигдөр золгүй байдлаар дөрвөн иргэн амь насаа алджээ

Өчигдөр золгүй байдлаар дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р баг Баянголын ам гэдэг газарт орших “….” ХХК-ний уурхайн каръер дотор тус аймгийн Баянчандмань сумын харьяат 29 настай Ш, Хөвсгөл аймаг Мөрөн сумын харьяат 28 настай П нар хууль бус аргаар алт олборлож байгаад шороонд дарагдаж нас барсан хэргийг шалгаж байна.

Мөн Булган аймгийн Дашинчилэн сумын 1-р баг Хаяа гэдэг газарт Бүрэгхангай сумын 2-р багт оршин суух иргэн Ц-гий жолоодож явсан “Bongo Frontier” автомашины тэвшнээс эхнэр 58 настай Л нь унаж амиа алджээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *