Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 14.207 хүн хамрагдсан байна.
Үүнээс Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 8539 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.
- Ажилласан шинжилгээний төв 9, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 57 багт нийт 514 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
- Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 452.337 хүнийг шинжилгээнд хамруулснаас 380.394 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.272 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 576, ойрын хавьтал 2799, дам хавьтал 20.795 хүн байна гэж НЗДТГ-аас мэдээллээ.