Баянгол дүүрэгт нэгэн шинэ цэцэрлэг үүдээ нээхэд бэлэн болоод байна.
Энэ бол УБТЗ-ын хөрөнгө оруулалтаар босч буй шинэ цэцэрлэг. УБТЗ-ынхан
олон улсын билетийн кассын байраа хүүхдийн цэцэрлэг болгон өөрчлөн
тохижуулж байна. Шинээр ашиглалтад орох энэхүү цэцэрлэг нь 300 гаруй
хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Уг цэцэрлэг тун удахгүй
ашиглалтад орж, хүүхдүүдээ бүртгэх гэнэ.
Харин цэцэрлэгийн гадна тохижилтын хөрөнгийг Баянгол дүүргээс гаргаж, гүйцэтгэх юм байна.