Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас Вива сити хороололтой хамтран “UB food Festival”-2014 хоолны фестивалийг энэ сарын 16,17-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэхүү фестиваль нь хоолны соёлыг олон нийтэд таниулах, гадны орнуудын хоолны соёлтой танилцах боломж олгодогоороо ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид тайлбарлаж байна. Фестивальд Монголын 40 гаруй шилдэг ресторан, зоогийн газрын ахлах тогооч нар оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Түүнчлэн Фестивалийн үеэр гэр бүл, хамт олон найз нөхдөөрөө хүрэлцэн ирсэн иргэдэд шилдэг тогооч нарын хийсэн амтат хоолыг 1000-3000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна. Мөн 5×1 метр хэмжээтэй бялуу хийж өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулахаар төлөвлөжээ.
One reply on ““UB food Festival” амралтын өдрүүдэд болно”
I go to see each day some web pages and websites to read articles, except this website provides quality based content.