Categories
мэдээ нийгэм

Ө.Энхтүвшин: НҮБ-ээс манай улсад ойрын хугацаанд 500 мянган маскны дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Монгол улсад суугаа суурин төлөөлөгч Мишра Тапан, ДЭМБ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзлаа.

Уулзалтын гол шалтгаан нь шинэ коронавирусийн халдварын эсрэг хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар өөрсдийн санал сэтгэгдлээ илэрхийлж, цаашид Монгол Улсын Засгийн газартай хэрхэн хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлсэн явдал юм. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Тэрээр “Монголын ард түмэн төр засгийнхаа гаргасан шийдвэрийг сайн дагаж, хүндэтгэж, хэрэгжүүлдэг ухаантай ард түмэн байна гэж тодорхойлжээ. НҮБ-ын зүгээс Монгол Улсад хэрэгцээтэй байгаа зүйлсийн жагсаалтыг гаргаж байна гэсэн. НҮБ-ын системийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүн нэг өдрийнхөө цалинг хандивлаж байгааг хэлсэн.

Би УОК-ийн даргын хувьд НҮБ-д 500 мянган маскны дэмжлэгийг үзүүлээч гэж хүсэлт тавьсан. Үүнийг бүрэн дүүрэн хүлээн авч ойрын хугацаанд хангаж өгнө гэсэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *