Арванхоёрдугаар сарын 1-нээс 9-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 15 галт тэрэг гарсан байна.
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 7800TEU буюу 3900 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Мөн Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар гарах тээврийн ачаалал буурсан байна.
Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 60-90 хонож гарч байгаа бол тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 3-6 хоног, ЗҮ/Улаанбаатар чиглэлд 2-4 хоногт тээвэрлэгдэж байна.
Харин Ляньюнган боомт дээр ирсэн чингэлгүүд 120-аас дээш хоног галт тэрэгний хуваарь хүлээсээр байна.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 2032 чингэлэг байгаагаас: Ачаатай: 1307, Хоосон: 725 чингэлэг байна.