Дэлхийн томоохон сошиал сүлжээнүүдийн нэг Твиттерийн хамгийн анхны жиргээг эзэмших эрхийн төлөөх өрсөлдөөн үргэлжилж байна.
Анхны жиргээг тус компанийн үүсгэн байгуулагч Жэк Дорси 2006 оны гуравдугаар сард бичсэн нь “just setting up my twttr” гэсэн өгүүлбэр байсан юм.
Дорси энэхүү дурсгалын жиргээгээ сүүлийн үед дижитал бүтээлүүдийн өмчлөх эрхийг зарахад ашиглагдаж байгаа NFT (Non-Fungible Token) криптовалютыг ашиглан зарах гэж байна.
Блокчэйн технологи дээр суурилсан NFT нь гэрэл зураг, видео, аудио болон бусад онлайн урлагийн бүтээлүүдэд дижитал гарын үсэг үүсгэж, өмчлөлийг нь дархалдаг юм. Жэк Дорси өөрийн анхны жиргээг арванхоёрдугаар сард “Valuables by Cent” NFT худалдааны платформд зарахаар байрлуулж байжээ.
Гэхдээ Баасан гарагт тэр энэ тухайгаа анх нийтэд зарласнаар олны анхаарлын төвд орсон юм байна. Бямба гаригийн байдлаар Дорсигийн жиргээ 2 сая долларын үнэ хүрчээ. Хамгийн өндөр үнэ хэлсэн этгээд удахгүй энэхүү түүхэн жиргээг өөрийн өмч болгох юм. 2 сая доллар амлаад байгаа хүн нь криптовалютын салбарын анхдагчдын нэг Жастин Сан болжээ.
Сүүлийн үед уран бүтээлчдийн дунд NFT ашиглан өөрийн дижитал бүтээлийн өмчлөх эрхийг зарах явдал нэмэгдэж байна.
4 replies on ““Твиттер”-ийн хамгийн анхны жиргээ 2 сая долларын үнэ хүрчээ”
Stay informed on your med’s temporary results.
synthroid shaking
Discover the facts about drugs. Read now.
Read about your medication’s initial influences.
stromectol tab price
Learn about drugs in detail. Read now.
Discover initial drug changes.
can i start with 1 mg ozempic
Learn about drugs from a trustworthy source. Read now.
Find out about initial medication changes.
stromectol 3mg cost
Discover the truth about drugs. Read now.