Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажил үргэлжилж байна

Төв цэвэрлэх байгууламж засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуримтлагдсан лагийн үнэрийг саармагжуулах, хүнд металлгүй болгох, халдваргүйжүүлэх, цэвэрлэгээний түвшинг сайжруулах, тодорхой хэсгүүдэд засвар шинэчлэлт хийх, Туул гол хүртэлх усны голдрил дагуух далан сувгийг шинэчлэх, шинээр барих, нуур цөөрмийн бохирдлыг арилгах зэрэг ажлуудыг хийж эхэлжээ.

Засвар шинэчлэлтийн ажлаар хуучирч муудсан бетон хийц, тусгай зориулалтын машин механизм, цахилгаан, механик хаалт арматур, шугам хоолойг засварлах юм. Олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгчийг (Гумит, ЕАП, Сифблок, Флокулянт) ашиглан боловсруулж байна. Шинээр гарч байгаа лагийг электролиз, хэт авианы төхөөрөмжүүдийг ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй, хүнд металлгүй болгох юм.

ТЭЦ-ийн баруун тал хиймлээр үүссэн цөөрөм, бусад бохирдлын эх үүсвэрүүдийг АНУ-ын технологийг ашиглан цэвэрлэж байна. Харин Туул гол хүртэлх далан сувгийг шинэчлэх, шинээр хийх, хуримтлагдсан лагийг цэвэрлэх ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил есдүгээр сард дуусна гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *