Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв, говь, зүүн зүгийн нутгаар усархаг бороо орно

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв, говь, зүүн зүгийн нутгаар түр зуурын усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 09:00 цагаас 21:00 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар, баруун, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны долоодугаар сарын 17-ноос долоодугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-19-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр, 20-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *