Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн замыг хааж, засах санал гаргажээ

Улаанбаатар-Төв аймаг чиглэлийн авто зам ихээр эвдэрсэн тул нутгийн удирдлагууд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аар шалгуулахыг хүссэн байна. Энэ дагуу МХЕГ өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдалтай танилцаж, шалгалт хийсэн бөгөөд шалгалтын дүнгээ өнөөдөр /05.23/ танилцууллаа.
Энэ чиглэлийн авто замыг 1983 онд ашиглалтад оруулж, түүнээс хойш урсгал засвар хийсээр ирсэн ч эвдрэл ихтэй байдаг нь тухайн чиглэлд гардаг авто замын ослын нэг шалтгаан болдог ажээ. Тиймээс МХЕГ-ын шалгалт хийхэд тус чиглэлийн авто замын зорчих хэсгийн нийт уртад их хэмжээний нүх гарсан, торон хагарал, бамбалзуур үүсч, суултад орсоны улмаас тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байгааг тогтоожээ. Энэ замаар Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцын шинэ буудлын бүтээн байгуулалт, говийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болон бусад чиглэлийн хүнд даацын автомашин их явдаг нь эвдрэлд багагүй нөлөөлж буй юм байна. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай зам нь 1983 онд ашиглалтад орснооё хойш 31 жил их засвар хийгээгүй, нөхөөс хийдэг боловч энэ нь аргацаах төдий байсаар өдийг хүрчээ. Иймд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зорчигч, тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцлийг хангахаар замын техник, ашиглалтын түвшинг тогтоож, их засвар, шинэчлэлтийг судалгааг хийх шаардлагатай гэж МХЕГ дүгнээд байна.
Энэ бүх нөхцөл байдлыг хяналт шалгалтын үзээд Авто замын тухай хуулийн дагуу “Аймаг зам, замын байгууламжид болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүсч, улмаар тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон, засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто зам, замын байгууламжийг хааж болно гэсэн заалтын дагуу энэ чиглэлийн замыг хаах хэрэгтэй гэж үзсэн байна. Уг дүгнэлтийг Зам, тээврийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Тээвэр, авто замын хяналтын газар, “Төв АЗЗА” компанид хүргүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *