Categories
мэдээ нийгэм

Төв аймагт Прүүс-10 машин онхолдож нэг хүн нас баржээ

Өнгөрсөн өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 352 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1. согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

БГД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө, ГССҮТийн баруун замд амины H.Grace автомашины жолооч нь явган зорчигч 31 настай М-г мөргөж гэмтээсэн.

Мөн хөдөө орон нутгийн зам Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газрын асфальтан замд T.Prius 10 маркийн автомашин онхолдож, жолооч 28 настай Д-н амь нас хохирсон байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *