Categories
мэдээ нийгэм

Төслийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэлээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн хоёрдугаар үе шатны эцсийн тайланг баталгаажуулах ёслол өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага Япон улс дахь төв офиссын ахлах зөвлөх ноён Яамада Тайзо нар тайланг дүгнэн хэлэлцэж, баталгаажуулан гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн Япон талын удирдагч Фукаяама Акэо болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка нь олон жилийн өмнөөс манай улстай хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод агаарын бохирдол, ногоон хөгжил рүү чиглэсэн олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Бид агаарын чанарыг судлах, хяналтыг бэхжүүлэх төслийг хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүллээ. Улаанбаатар хот утааг хэмжих багаж, тоног төхөөрөмжтэй болсон. Энэ төслийн хүрээнд маш олон чиглэлээр суурин болон явуулын байдлаар агаарын бохирдлын хэмжээг судлаж, тогтоож чаддаг боллоо. Улаанбаатар хотын зүгээс Жайкатай олон чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *