Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Токио руу ниснэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдээд байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар—Франкфурт тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар” зочид буудалд тусгаарласан юм. Мөн өчигдөр /2020.12.19/ дээрх чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 160 иргэн ирсэн. Тэгвэл өнөөдөр /2020.12.20/ Токио руу тусгай үүргийн нислэг үйлдэх аж. Энэ сард дөрвөн удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч арванхоёрдугаар сарын 25-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалсан юм.

Учир нь дотоодын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх нислэгийг цуцалсан бөгөөд ирэх нэгдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа аж. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулсан иргэд дараагийн тов тодорхой болмогц тухайн нислэгээр ирэх боломжтой. Арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 3.800 гаруй хүн, үүнээс БНСУ-д 3.300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байна.

One reply on “Тусгай үүргийн онгоц өнөөдөр Токио руу ниснэ”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *