Categories
мэдээ нийгэм

Төрөлт буурч, хүүхдийн эндэгдэл ихэсчээ

Улсын бүртгэл, статистикийн газраас мэдээлснээр оны эхний улирлын байдлаар нийт 19043 эх амаржиж, 19141 хүүхэд төрсөн байна. Мөн энэ хугацаанд 4146 хүн нас баржээ. Эндээс хүн амын ердийн өсөлт таван хувьтай байгаа үзүүлэлт гарч байгаа аж. Энэ нь Монгол Улсын 1000 хүн ам тутамд таван хүнээр өсч буйг харуулж буй ажээ. Гэвч энэ тоо сүүлийн гурван жилийн үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм байна.

Энэ нь төрөлт буурсантай холбоотой бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 598 буюу гурван хувиар, хүүхдийн тоо 294 буюу 4.2 хувиар буурсан байна. Эхний улирлын байдлаар 427 хүүхэд энджээ. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 106 хүүхэд буюу 33 хувиар, тав хүртэлх насандаа 491 хүүхэд эндэж, 120 хүүхэд буюу 32.3 хувиар өссөн байна.

Он гарснаас хойш ХӨСҮТ-д 25355 халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16247 хүн буюу 2.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний 15540 нь улаан бурхнаар өвчилсөн аж. Бусад төрлийн өвчин болох вируст хепатитаар өвчлөгчид 113 буюу 44.1 хувиар, тэмбүүгээр 435 хүн буюу 21.9 хувиар, сүрьеэгээр 136 хүн буюу 11.7 хувиар халдварт өвчнүүд харьцангуй бууралттай гарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *