Арванхоёрдугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт МҮХАҮТ-д “Төрийн худалдан авах ажиллагаа-2022” хэлэлцүүлэг болно. Утас: 91918297
9.00 цагт ЭМЯ-нд “МонПЕН” төслийн хүрээнд ДЭМБ-аас халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад нэн шаардлагатай 11 нэр төрлийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 91118403, 99741854
9.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” иргэний нийгмийн үндэсний XI чуулган болно. Утас: 95011119, 88053903
9.00 цагт МУИС-ийн хичээлийн V байранд Монгол Улсад гадаад албаны мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн ёслол болно.
9.30 цагт Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны байранд “КОВИД-19 цар тахалтай тэмцэх Япон улсын Засгийн газрын яаралтай буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад нийлүүлж буй түргэн оношлуурыг ЭМЯ-ны удирдлагуудад хүлээлгэн өгнө. Утас: 11312393, 99095226
10.00 цагт Төрийн ордонд Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10.00 цагт МУИС-ийн Номын санд “МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН – 2021” болно.
10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: Асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 91119838
11.00 цагт ШУА-ийн байранд хүүхэд багачуудыг шинжлэх ухаанч иргэн болон хүмүүжихэд нь дэм болох зорилгоор ШУА-иас жил бүр гаргадаг “Шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал ном”-ын нээлт болно. Утас: 99717977
11.00 цагт ЦССҮТ-д “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэнэ.
11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
12.00 цагт “Blue Sky” зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлсэн аж ахуйн нэгжийг шалгаруулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” ёслол болно.