Төрийн албаны ерөнхий шалгалт орон Улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтад оролцогчоос бүрэн хамааралтайгаар цахим хэлбэрээр 4 дэх жилдээ, 7 дахь удаагаа зохион байгуулж байна.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл, тамгын газар, бусад байгууллагуудын бүх талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулна.
Энэ удаагийн шалгалтад нийт 5,885 иргэн бүртгүүлсэн бөгөөд нийслэл Улаанбаатар хотод 2,788 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
Энэ удаагийн шалгалтын онцлог нь ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэн тусгай шалгалт өгөх эрхтэй болно. Мөн шалгалтыг улирал болгон зохион байгуулдаг болсон.
Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах төв комисс, аймаг, нийслэлийн салбар комиссын бүрэлдэхүүн, цагдаа, тагнуулын байгууллага зэрэг мэргэжлийн албад шалгалтын үйл явцад хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх бөгөөд Та ч мөн адил хөндлөнгийн хяналт хэрэгжүүлж өөрийн хувь нэмрээ оруулж болно хэмээн Төрийн Албаны Зөвлөлөөс мэдээллээ.