Баянзүрх дүүрэгт Түргэн тусламжийн дуудлагаар очсон эмч рүү дуудлага өгсөн айлын хүн согтуу хоёр гартаа хутга барьж дайрсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Яаралтай түргэн тусламжийн төвд арванхоёрдугаар сарын 23-ны 04:50 цагт 47 настай эрэгтэйн даралт ихэссэн гэх дуудлага иржээ.
Уг дуудлагын дагуу үзлэг хийхээр очсон эмч рүү тухайн иргэн хутга барьж дайрсан байна. Үүнээс үүдэн эмч цонхоор үсэрч, баруун хөлөө хугалсан хэрэг гарчээ.
Хутга барьж дайрсан эрэгтэйг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Эх сурвалж: Зөгий. мн