Нийслэлийн хэмжээнд Буянт-Ухаа 2 хороололд 350 орон сууцыг түрээслүүлэх бүртгэл энэ сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл явагдах юм байна.
Харин орон нутагт бүртгэлийн өдрүүд ялгаатай бөгөөд Дархан Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Дархан суман дахь “Найрамдал хороолол”-д 85 байранд хийнэ.
“Аймаг бүрд 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК бүртгэл хийнэ. Түрээсийн орон сууцанд орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хувааж, тус бүрд нь 5-30 хувийн квот олгожээ.
Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулна. Иргэдийн хувьд хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх юм байна.
Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн хуваарь
№ | Зорилтот бүлгийн ангилал | БХБСайдын тушаалаар баталсан “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын хүрээнд түрээсийн орон сууцанд хамрагдах квот /хувь болон тоогоор/ |
Бүртгэл болох өдрүүд | ||
Квот % | 2 өрөө 39.3 мкв | 2 өрөө 49.23 мкв | |||
1 | Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан | 15% | 30 | 22 | 2016.03.21-22 |
2 | Залуу гэр бүл /2016.01.01-нээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр нөхөр/ | 20% | 40 | 30 | 2016.03.23-24 |
3 | Хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч | 30% | 60 | 45 | 2016.03.25, 03.28 |
4 | Төрийн албан хаагч | 15% | 30 | 23 | 2016.03.29 |
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрх | 5% | 10 | 7 | ||
5 | 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй | 10% | 20 | 15 | 2016.03.30 |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл | 5% | 10 | 8 | ||
100% | 200 | 150 |