УИХ-ын Хянан шалгах түр хорооны нүүрсний нэг дэх сонсгол нийгмийг шуугиулсан. Хоёр дахь сонсгол нь ч нэлээд гал гаргахаар шинжтэй дэг ээ. Тус түр хорооны дарга ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголд дуудах гэрчүүдээ танилцуулсан. 18-ны өдрийн сонсголд Зам тээвэр хөгжлийн яам, АТҮТчигийн дарга даамал, хүмүүс гэрчээр дуудагдсан бол 19-нд нь Эрдэс баялаг эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн асан Д.Зоригт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, 20-нд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй хүмүүс, 21-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Барилга инженерийн цэргийн Удирдах газрын дарга Д.Жаргалсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, ЗХЖШ-ын дарга А.Ганбат, Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга А.Ариунболд, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра, “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, УИХ-ын гишүүн асан Р.Буд, 22-ны сонсголд Сангийн сайд Б.Жавхлан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УУХҮ-ийн сайд асан Д.Сумьяабазар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын нийтдээ 280-300 гэрчийг тус тус дуудаад байгаа.
Ерөнхийлөгч аснаас эхлүүлээд засаг төрийн толгойд байсан бараг хүн бүрийг толгой дарааллан гэрчээр дуудаж, олон түмний өмнө яриулна гэдэг бол чанга ажил шүү. Зоригтой хүн л ингэж өөртөө гал дуудна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг гэрчээр дуудахын наагуур л юм боллоо. Мэдээж тэр хэрээр өөрт нь дарамт ирж л байгаа байх. Гэрчээр дуудагдсан дээрх хүмүүсийн нэрсийг харахад энэ удаагийн сонсгол ч том юм болох нь тодорхой байна. Гэхдээ Б.Энхбаяр энэ бүхний ард гарна гэдэгт ард түмэн итгэж, найдаж байгаа нь олон зүйл дээрээс мэдрэгдэж байна. Олон түмний найдварыг тээсэн Б.Энхбаяр сайдад одоо буцах эрх байхгүй. Тэглээ ч түүний талд ард түмэн байгаа учир энэ их итгэлийг даагаарай гэе.
Д.ГАНСАРУУЛ
2 replies on “Түмний найдварыг тээсэн Б.Энхбаярт буцах эрх байхгүй DNN.mn”
Ард түмэн түүний талд байгаа.Амжилт
Наадуул чинь үнэнээ ч ярихгүй л дээ. Баахан худал мэдэн будилаад л зарим нь хуурай агсан тавина зарим нь уйлна дуулна жүжиглэнэ дээ .Зальдаад гарна л гэж……..