Categories
мэдээ нийгэм

Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй компаниудад сануулга өгөв

Монголын Хөрөнгийн биржээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Монголын хөрөнгийн бирж ТӨХК-нд бүртгэлтэй хувьцаат компаниуд нь “Бүртгэлийн журам” болон байгуулсан гэрээний дагуу зохих хураамж, үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй байдаг.

Нэр бүхий 128 хувьцаат компани нь 2014 он ба түүнээс өмнөх оны өр төлбөрөө бүрэн барагдуулаагүй тул “Бүртгэлийн журам”-ын 25.4.2 дахь заалтын дагуу хувьцаат компаниудын нэрсийг олон нийтэд мэдээлж байна.

Тус хувьцаат компаниуд, түүний ТУЗ, гүйцэтгэх удирдлага нар нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн өмнө хүлээсэн үүргээ 2015 оны 2 дугаар сарын 18-ны дотор биелүүлэн, үйлчилгээний хөлсөө төлж, барагдуулж ажиллана уу.

Эдгээр компаниудыг үйлчилгээний хөлсөө төлөөгүй тохиолдолд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн зүгээс ханшийн мэдээ гаргах болон багцын арилжаа явуулах үйлчилгээг үзүүлэхгүй болно” гэж дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *