Categories
мэдээ нийгэм

Түймэрт өртсөн сумдад туслах хандивын аянд нэгдэцгээе

Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Хамгийн сүүлд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дамнасан хээрийн түймэрт олон хүн өртөж, гэр орон, мал болоод эд хөрөнгөөрөө хохирсон. Гамшиг дагуулсан гал түймэрт малчид, тариаланчин өрхүүд ихээр хохирч байгаа юм. Гэр орон, эд хөрөнгө, хонь малаа түймэрт алдсан иргэдэд одоо багахан тус ч томд тооцогдохуйц үнэтэй болсон. Энэ үед нийслэлийн сургуулийн сурагчид “Хайрын будаа” аяныг сургууль бүртээ өрнүүлэн гудас, хөнжил, будаа, гурил, гоймон зэрэг өөрсдийн хэмжээнд өгч болох хүнс, эд зүйлсийг цуглуулснаа өнөөдөр гардуулсан юм. Нийслэлийн сурагчдын хандив Улаан загалмайн контайнерт багтахаа байжээ. Сурагчид нийтдээ 26 мянган эсгий гудас, 27 мянган хөнжил, 15 тонн цагаан будаа, тонн гаруй гурил, нэг боодол хувцас, 35 ширхэг ургамлын тос зэрэг сэтгэлийн илгээмж цуглуулсан байна. Нийслэлийн сурагч бүрийн дэм тусаар бүрдсэн тусламжийн цуваа өнөөдөр гал түймэрт өртсөн гурван аймгийг зорин хөдөлсөн. Сурагчдын халуун сэтгэл, дэмээр бүтсэн энэ тусламж гал түймэрт орон гэр, эд зүйлс, өмч хөрөнгөө алдсан малчин, тариаланчдад томоохон тус болно хэмээн итгэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *