Categories
мэдээ соёл-урлаг

“Төгсгөлгүй” танго балетыг өнөөдөр бүжнэ

Дуурийн театрын уран бүтээлчид нэгэн сонирхолтой тоглолтыг залууст зориулан хийхээр зэхжээ. Энэ бол балетийн бүжгийг стандарт бүжгийн нэгэн төрөл болох танго бүжигтэй хослуулан бүжих нь. Орчин үеийн залуусын хайр дурлалаар дамжуулаж өнөө үеийн нийгмийг харуулахыг зорьсон бүтээлийг балетчин Э.Эрдэнэжаргал дэглэжээ.

Хөгжим бүжгийн коллежийн багш Х.Алтангэрэл хөгжмийг нь бичиж, Дуурийн театрын захирал Б.Мөнхзул либреттог бичжээ. М.Од, Б.Саруул, А.Бэлгүдэ, А.Эрдэнэболд, У.Анужин Б.Пүрэв-Очир зэрэг уран бүтээлчид гол дүрд тоглох бол Дуурийн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус тоглолтонд оролцох аж.

Эл тоглолт нь балетын техникийг танго бүжгийн хэмнэлтэй нэгтгэж байгаагаараа онцлог юм байна. Урьд өмнө ийм төрлийн тоглолт тавигдаж байгаагүй бөгөөд бүжигчид уран бүтээлчдээс чамгүй чадвар шаардах нь ойлгомжтой. Тийм ч учраас Автриас мэргэжлийн хоёр багш ирж стандарт, аргентин танго бүжгийн гурван долоо хоногийн сургал зохион багуулж туршлага солилцжээ.

Урьд нь Х.Гансүх бүжиг дэглээчийн рок балет сонгодог урлаг сонирхогчдыг гайхуулсан бол энэ удаад “Төгсгөлгүй” тоглолт залуусыг хөнгөн хөгжим, цоглог хэмнэлд хэрхэн дурлуулахыг тун удахгүй харах нь ээ.

“Төгсөшгүй” тоглолт арванхоёрдугаар сарын 6,7-нд Дуурийн театрт болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *