Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Хүүхдийн асуудалтай холбоотой батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацаж төөрөгдүүлж байна DNN.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж “Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д мөрдөн байцаалтын явцын талаар прокурорын зөвшөөрөлтэй олон нийтэд мэдээлнэ гээд зүйлчилсэн байдаг. Алга болсон 12 настай охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байна. Эрэн сурвалжлах ажиллагаагнд Өмнөговь аймгийн цагдаагийн газрын даргаар ажилласан ажлын хэсэг, Дорноговь аймгийн цагдаагийн ажлын хэсэг, Онцгой комиссын гишүүд нэгдэн эрэн хайх ажиллагаа явж байна. Онцгой байдлын газраас өнөө өглөө Дорноговь аймгийн Мандах сум руу хөөрч, нисдэг тэргээр хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн газраар автомашинаар хайж байна. Эрэн хайх ажиллагааг тус аймгуудын зэргэлдээ сум, аймгаар хайж байгаа. Сэтгүүлчид хүүхдийн асуудалтай холбоотойгоор батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацаж, төөрөгдөл оруулж болохгүй гэдгийг хэлмээр байна.  Энэ байдлаас үүдэн мөрдөн шалгах ажиллагаанд саад учирдаг” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *