Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу энэ сарын 15-нд нийт 1946 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1507, гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага, мэдээлэл байна. Түүнчлэн, хүний биед халдах 56, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 111 бүртгэгдсэн бол 131 хүн эрүүлжүүлэгджээ.
Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 29 хэргийг нөхөн илрүүлсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.