Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Энэ сар олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байхыг анхааруулж байна DNN.mn

10 сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөвтэй

Аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлал өндөр байгаагаас ялангуяа Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх хэсэг, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамалын гарц муу, бэлчээрийн даац хэт их хэтэрсэн байгаа бөгөөд аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан нь цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид, ард иргэд анхаарч, малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *