Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран зохион байгуулж буй Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” өсвөрийн шатарчдын тэмцээн өнөөдөр эхэллээ. “Урамтай шатар” холбооны байранд болж буй тус тэмцээн хөвгүүд, охидын тав, долоо, ес, 11 хүртэлх насны ангилалд швейцарь системээр 7-9 өрөг үргэлжилнэ. Тэмцээний аваргууд ирэх лхагва гариг буюу энэ сарын 7-ны өдөр тодорно.
Тэмцээний ангилал тус бүрийн эхний найман тамирчин “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.