Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татахыг хориглохоор заасан нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тус мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл,мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
One reply on “Цэцийн гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru