Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганы улмаас хоттой мал цасанд дарагджээ

Дундговь аймгийн удирдлагууд өнгөрөгч өдөр цаг агаарын гамшигт үзэгдэл болсон Адаацаг суманд ажиллажээ. Тэдний хувьд 53 өрх хот айлаар орж, 150 гаруй малчин, иргэдтэй уулзаж, хаваржилтийн байдалтай газар дээр нь танилцаж, аймгийн онцгой комиссоос тараагдсан өвс, тэжээлийн хүртээмж, сум орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгасан байна.

Энэ сарын 4-ний өдөр болсон цасан шуурга тус суманд 12 цагийн турш үргэлжилсэн бөгөөд цаг агаарын цочир үзэгдлээс болж сумын цахилгаан, мобикомын сүлжээ 24 цагийн турш тасарч, айлуудын хашаа, гэр, байшингийн нөмөр газарт 50-1 метр цас хунгарлаж, хөдөөд бууц, хот цасанд дарагдаж, олон тооны мал хорогджээ. Түүнчлэн отроор яваад сумруугаа нүүж ирж байсан малчдын мал тарж алга болсон, адуу, үхэр уруудсан байна.

Онцгой байдлын дэд дарга яаралтай арга хэмжээнүүдийг авч хөдөөгийн малчдын хот, хороог цэвэрлэх тусламжийн багийг гаргах зөвлөмжийг сумын онцгой комисст өгсөн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *