Categories
мэдээ цаг-үе

Цахилгаан шатнаас унасан хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар амиа алджээ

Цахилгаан шатны хаалга эвдэрхий байсны улмаас гурван настай хүү унаж энджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Төмөр зам орчмын нэгэн байрны долоон давхраас гурван настай хүүхэд унаж амиа алдсан тухай бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, тухайн байрны СӨХ-өөс эвдэрхий лифтийг засварлаж, арга хэмжээ аваагүйгээс налж зогссон гурван настай хүү долоон давхраас доош унаж эндсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар лифтний хонгилд унасан хүү амьсгаатай байсан ч, эмнэлэгт хүргэгдэх замдаа эндсэн гэв.

Яаралтай түргэн тусламжийн төвд 06.53 цагт дуудлага ирж, ослын газарт ирсэн боловч хүүхдийг аваад ойролцоох эмнэлэг рүү явсан байсан гэв. Урьдчилсан мэдээллээр хүүхэд аав, дүүтэйгээ хамт явж байсан. Аав нь хүүхдийг нэг давхрын лифтны хаалтыг цохиж гаргахад хүүхэд амьсгаатай байсан ч, харамсалтай нь эмнэлэг хүргэх замд эндсэн аж. Өдгөө хэргийг харьяаллын дагуу шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *